Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болох байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар дахин хойшилжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчид өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны төсөв, халаалт, дулаан гээд цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэхээр товлосон ч ийнхүү хоёр дахь удаагаа ирц бүрдсэнгүй. Өмнө нь аравдугаар сарын 12-нд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдах байсан ч мөн л ирц бүрдээгүй тул долоо хоногоор хойшлогдсон юм.
Сэтгэгдэл (4)