09:30 цагт
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хэмжээний уулзалт Бишрэлт зочид буудалд болно.
11:00 цагт
"Залуусаа нэмье" өдөрлөг МЗХ-ны гадна талбайд болно. Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө. Мөн 10 гаруй ажил олгогч байгууллага, боловсролын 13 байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд үнэгүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө мэдээлэл өгнө.
11:00 цагт
Уул уурхайн үйл ажиллагаа олон газар явуулж байгаагаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй талаар Дорноговь аймгийн Баянжаргалант сумын малчид, ард иргэд Live conference төвд мэдээлэл өгнө.
14:00 цагт
ӨМӨЗО-ны иргэд “Эрдэм” асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулан 18 сая төгрөг гардуулах ёслолын ажиллагаа "Эрдэм" төвийн байранд болно.
14:00 цагт
Аудитын компанийн удирдлагуудын "Сайн засаглалын дэлхийн туршлага, Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэх нь" сэдэвт форум Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд болно.