УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын албан тушаалаас Ц.Нямдоржийг чөлөөллөө. УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсонтой холбогдуулж түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Ц.Нямдоржийг тус албан тушаалаас чөлөөлж байгааг чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд танилцуулахад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Өөрөө хүсэлтээ гаргасан уу. Хуультайгаа хэр нийцэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад УИХ-ын дарга М.Энхболд Ц.Нямдорж гишиүүнтэй уулзаж зөвшилцсөн гэлээ. УИХ-ын дэд даргын албан тушаалыг хэн авах нь одоогоор тодорхойгүй байна
Сэтгэгдэл (6)