Шинэ Засгийн газар анхны хуралдаанаа яг одоо өргөтгөсөн хэлбэрээр явуулж байна. Хуралдаанд Засгийн газрын сайд нараас гадна яам, агентлагийн газрын дарга нар оролцож байгаа аж.
Хуралдааны эхэнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангахад нүүрсний нөөц бэлтгэх асуудал хүндрэлтэй болжээ. Дулааны цахилгаан станцууд 14-17 хоногийн нөөцтэй аж.
Нүүрсний нөөц бэлтгэхэд гарч байгаа хамгийн гол хүндрэл нь уурхайнуудад өр үүссэн нь бэрхшээл учруулж буй юм байна. Мөн ХХААХҮ-ийн сайд мэдээлэл хийж жилд 1.4 тонн өвс бэлддэг байсан бол энэ жил 850 кг өвс бэлдэхээр байна гэв.