Таван насай охин хойд эцэг нь хүчирхийлүүлсэн байж болзлошгүй хэргийг прокурорын хяналтаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тэгвэл охинд хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ.
Тодруулбал охины онгон хальс гэмтээгүй болох нь тогтоогджээ. Харин 28 настай иргэн В нь тухайн өдөр согтуу байсан. Улмаар охиныг хүчиндэхийг завдахад охин уйлаад байсан тул хийгээгүй гэж анхны мэдүүлгээр хойд эцэг нь хэргээ хүлээсэн байна.
Таван настай охиныг хүчиндээгүй ч гэсэн хүчиндэхийг завдсан гэдэг утгаараа шалгагдаж байгаа зүйл анги нь хэвээр байна. Өөрөөр хэлбэл хүчиндэхийг завдсан этгээд гэмт хэргийн сэдэлтэй байсан гэдэг утгаараа ял шйитгэл, зүйл анги нь хүчингийн хэрэг үйлдсэнтэй ижил тооцогддог байна.
Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа бөгөөд хойд аав нь гэм буруутай эсэхийг шүүх тогтоох юм.
Сэтгэгдэл (3)