УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны дарга нарыг томилох билээ. УИХ-ын дэд даргад гурван хүн нэр дэвшсэн. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нар дэвшиж байгаагаас хамгийн өндөр санал авсан гишүүн УИХ-ын дэд даргад нэр дэвших талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл нууц санал хураалтын дүн гарчээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бүлгийн гишүүдийн олонхийн санал авсан тул УИХ-ын дэд даргад нэр дэвшихээр болсон байна.
Сэтгэгдэл (7)