УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Яг одоо Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Үүний дараа төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Түүнчлэн УИХ-ын дэд даргын томилгоо, цэций дүгнэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ.