УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдахгүй нь. Учир нь тус бүлгийн гишүүд Монгол Улсын 2018 оны төсвийн төслөөр ард иргэдээс санал авахаар өнөөдрөөс орон нутгийг зорьж, сонгогдсон тойрогтоо ажиллах юм байна. Хуулиараа УИХ ирэх оны төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-аас урьтан баталж, аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд төсвөө батлах үүрэг хүлээдэг билээ.
Сэтгэгдэл (1)