Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүнийг хайх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эрлийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Улсын Онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гар бие оролцохоор Завхан аймгийг зорьсон. Гэвч уулчдын талаар таагүй мэдээлэл дуулдаж эхэлсэн талаар зарим нэг мэдээллийн сайтууд мэдээлжээ. Тодруулбал уулчдын гурвынх нь цогцос олжээ. Гэвч тус мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газрынн хэвлэл мэдээллийн албаныхан баталсангүй. Тэд " Бид цаг үеийн мэдээллийг аль болох тухай бүр нь сайтдаа оруулж байна. Орой болтол ямар нэгэн мэдээлэл өгөхгүй" гэлээ.