Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай мэдээлэл олон нийтийг түгшээгээд байгаа билээ. Харамсалтай нь муу мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая Онцгой байдлын газрынхан шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Хурал 18 цагаас Онцгой байдлын Ерөнхий газарт болох аж.