Онцгой байдлын Ерөнхий газраас дөнгөж сая мэдээлэл хийж, арван хүний цогцос олдоод байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл эдгээр амиа алдсан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй хүмүүс байгаа аж. Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй. Ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн сураггүй болсон иргэдийн ар гэрийнхэн сэтгэлзүйн хямралтай байгаа тул тэдэнд буруу, ташаа мэдээлэл түгээгэхгүй байхыг ОБЕГ-аас хүслээ. Олон нийтийн сүлжээгээр "Алга болсон уулчид бүгд амиа алджээ" гэх ор үндэсгүй мэдлээлэл цацаад байгаа сайт болон зарим мэдээллийн хэрэгслүүдийг буруу ташаа мэдээлэл цацахгүй байхыг ОБЕГ-аас хүсээд "Бид амьд хүн олно гэдэгтээ найдаж байна, амьд хүн олохын төлөө ажиллаж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл (3)