МАН-ын 28 дугаар Их хурал ирэх сарын 20-21-нд болохоор товлогджээ. Их хурлаас Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, намын даргыг сонгох юм байна.
Өнгөрсөн сард хуралдсан тус намын Бага хурлаар Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох тухай журмыг боловсруулж гаргасан. Тус журамд, нийт гишүүдийн санал бодлыг Их хуралд илэрхийлэх чадвартай, Их хурлын шийдвэрийг намын гишүүд, дэмжигчдэд сурталчлан таниулж хэрэгжүүлэхэд үлгэрлэн ажиллаж, намын байгууллага хамт олны итгэлийг хүлээсэн, удаа дараа сонгуульд идэвхтэй оролцсон гишүүдийг төлөөлөгчөөр сонгоно" хэмээн заажээ. Их хурлын төлөөлөгчийг сонгох ажил энэ сарын 27-ноос эхэлж, ирэх сарын 06-ныг хүртэл үргэлжлэх аж.
Сэтгэгдэл (1)