Багш эмч нар цалин нэмэх шаардлага тавиад хэдэн сарын нүүр үзэж байгаа билээ. Хугацаагүй ажил хаяна хэмээн мэдэгдсээр байгаа тэдний эсрэг Засгийн газар арга хэмжээ авсан нь 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг. Тэгвэл 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгох болсныг багш нар эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаар шийджээ. Энэ асуудлаар өнөөдөр 12.00 цагт MNBC телевизийн байрны Live Conference төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна.
Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооны зүгээс багш нарын сарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, хоёр ч удаагийн сануулах ажилт зохион байгуулсан билээ.
Сэтгэгдэл (48)