УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв. Ерөнхийлөгчийн хориг хоёр хуваагдаад эвлэрч дөнгөөгүй байсан МАН-ын бүлгийг гал дээр тос нэмсэн үйл явдал болсон. Тиймээс ч өчигдөрийн чуулганы хуралдаан ширүүхэн өрнөж, олны анхаарлын төвд байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын хооронд нэлээд ширүүн маргаан өрнөж. нударга зөрүүлэх шахсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар ч хоорондоо хатуу үг шидэлцээд авсан. Тэдний байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.
Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн хориг уу, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргынх уу?
Та УИХ-ын гишүүдийг, байнгын хорооны дарга нарыг загнах эрх байхгүй. Өнгөрсөн дөрвөн жил төрдөө үнэнчээр зүтгэсэн олон зуун мянган хүнийг та шалгасан. Ийм увайгүй, өөрийнхөө нэр төр, ашиг сонирхол, өш хонзонгоор асуудлыг ярихаа болох хэрэгтэй. Өнөөдөр шүүхээр тогтоогоогүй асуудлаар та ингэж хүний нэр хүндэд халдаж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жил Монголоос гарсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмнөөс та ямар хариуцлага хүлээх юм бэ. |
З.Энхболд: Л.Энх-Амгалан бол 30 гэр бүлийн төлөөлөгч
Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Лиценз гэсэн цаасан дээр нэртэй хүнийх нь эзэмшил биш, нийт ард түмний өмч. Баян, хоосны ялгаа туйлдаа хүрсэн цорын ганц шалтгаан нь ард түмний баялгийг лиценз нэрээр хэдхэн хүн худалдаад авсан. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын хийсэн бүх ажлыг би хариуцахгүй, хамтаараа шийдвэр гаргадаг. Бид дүнгээ тавиулсан. |
Сэтгэгдэл (38)