Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаадын иргэд сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 16.12 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын найман албан хаагч, зургаан цагдаа, дөрвөн эмч хамтран, гурван автомашинтай эрэлд гарсан байна.
Эрлийн ажиллагааг эхлүүлснээс гурван цагийн дараа буюу мөн өдрийн 19.15 цагт 47-61 УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах багийн нутаг Сүүжийн-Овоо гэдэг газарт цасанд суусан байсныг олжээ.
Сэтгэгдэл (5)