Энэ сарын хоёрны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлаад арав дахь өдөртэйгөө золгож байна.
ЦЕГ-ын тэргүүн дэд даргын гаргасан захирамжийн дагуу улс орон даяар Д.Сэржмядаг охиныг эрэн хайх эрлийн баг гарч, орон даяар эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ч харамсалтай нь сураг гараагүй хэвээр байна.
Охиныг харсан хүмүүсийн мэдээллийг таван сая төгрөгөөр үнэлж авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн бол Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлаад байгаа билээ.