Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Мөс цөмөрч автомашин нь живжээ

2017 оны 11 сарын 12

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт “Хустай-Арал” гэдэг газрын чиглэлд 16-54  БӨТ улсын дугаартай “Элентра” загварын суудлын автомашинтай иргэн З /35 настай, эрэгтэй/ Ховд голын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин суужээ.

 

Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 04:13 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 31 дүгээр ангийн 13 алба хаагч, 2 автомашинтай 04:31 цагт хүрэлцэн очиж 1:40 цаг ажиллаж автомашиныг татан гаргаж аймгийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Мөн тус аймгийн Толбо сумын дөрөвдүгээр баг /сумаас зүүн урагш 35 км-т/ Өлгий сумаас Дэлүүн сумын чиглэлд 20-12 БӨА улсын дугаартай “Уаз-469” загварын автомашин 11.08-ны өдрийн 20:30 цагт Толбо сумын 4 дүгээр багийн /сумаас зүүн урагш 35 км-т/ “Дөрөө” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин нь живж, жолооч Б /33 настай, эрэгтэй/ эсэн мэнд гарчээ.

 

Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 17:45 цагт хүрэлцэн очиж нуурын захаас автомашин хүртэлх 400 метрийн мөсийг хагалж, зам гарган арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 14:50 цагт татан гаргаж нийт 20:05 цаг ажилласан байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...