Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Хоёр мянга орчим тарваганы арьс тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ

2017 оны 11 сарын 12

Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн сарын 30-ны шөнө Хэрлэн сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-г 84-31 УНЭ тоёота маркийн машинаар 2000 орчим тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн саатуулжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа одоогоор үргэлжилж байна.


Үүнээс өмнө их хэмжээний тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсан тохиолдлыг 2015 онд илрүүлж байсан байна. Тодруулбал, Эрээнцавын боомтоор хойд хөрш рүү 500 боодол буюу 6000 гаруй тарваганы арьс гаргах гэж байсныг хилчид илрүүлж байжээ.


Улсын хэмжээнд “Илрүүлэлт, оргодол” нэгдсэн арга хэмжээ өрнөж, энэ хүрээнд тус аймгийн орж гарах постууд дээр байнгын хяналт шалгалт хийж байгаа юм.


Дашрамд дуулгахад, 1990 оноос хойш тарваганы тоо толгой эрс багасчээ. Тэр тусмаа сүүлийн 12 жилийн хугацаанд л гэхэд тарваганы тоо толгой 75 хувиар буурсан байна.


Д.Дэлгэрмаа
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...