Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

24 баримт: ”Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинтэй танилц

2017 оны 11 сарын 13

"Дэлхийн Мисс 2017" тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодорно. 67 дахь удаагийн энэхүү тэмцээнд Ц.Энхжин Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. "Дэлхийн мисс" тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай бөгөөд Ц.Энхжин “Мисс спорт” шалгаруултад шилдэг найман оролцогчийн нэг, "Зорилго бүхий гоо сайхан" шалгаруулалтанд шилдэг 20-д шалгараад байгаа юм. Тэгвэл эх орноо төлөөлөн "Дэлхийн Миис 2017" тэмцээнд оролцож буй Ц.Энхжингийн талаарх 24 баримтыг хүргэж байна.  

 

Баримт 1. "Дэлхийн мисс 2017" тэмцээнд оролцогч буй Ц.Энхжин 1993 онд Улаанбаатар хотод төржээ.

 

Баримт 2. Ц.Энхжин ШУТИС-ийн харъяа дизайны мэргэжлийн сургалттай ахлах сургуулийг дүүргэж, Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэгдүгээр зэрэглэлтэй төгсч, Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. 

 

Баримт 3. Тэрбээр Англи, Орос хэлтэй.

 

Баримт 4. Ц.Энхжин "Эдэн дизайн" ХХК-аа 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд Монгол, Их Британи, Италийн чадварлаг дизайнер, архитекторуудаас багаа бүрдүүлж ажилладаг, залуу энтэрпренер бүсгүй юм.

 

Баримт 5. Ц.Энхжингийн “Дэлхийн мисс” тэмцээнд илгээсэн танилцуулга видео олны таашаалд нийцэж, анхаарлыг татсан билээ. Энэхүү видеонд хувь хүн Ц.Энхжинг гэхээс илүү, Монголын үзэсгэлэнт байгаль болон Монгол ахуйг харуулъя гэсэн зорилготой хийгдсэн. Уг видеог “Hero entertainment”-ын мэргэжлийн баг хамгийн сүүлийн үеийн камер, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж хийсэн байна. Монголын танилцуулга бичлэгийг “Дэлхийн миссийн байгууллага”-ын тэргүүн, хатагтай Julia Morley өндрөөр үнэлсэн.

 

Баримт 6. Гурван тэрбум үзэгчтэй Дэлхийн миссийн финалын арга хэмжээн дээр Дэлхийн бүжиг хэмээх уламжлалт үзүүлбэрт манай мисс маш их зүтгэл гарган бэлдсэн бөгөөд, Хятад руу тэмцээндээ нисэхийн өмнө шөнөжин бэлдээд өглөө ниссэн гэдэг. Энэ зүтгэлийн хариуд Ц.Энхжин 130 орны гоо бүсгүйчүүдийг гоцлон, тэдэнд бүжгээ зааж, бүжиглэх хүндтэй үүрэг хүлээгээд байгаа билээ. 

 

Баримт 7. Ц.Энхжингийн аав ШШГЕГ-ийн дэргэдэх “Сүлд” спорт хорооны мэргэжилтэн, дэд хурандаа, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймгийн уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Цэвээндаш бөгөөд, Эвэрестийн оргилд 3 удаа авирч, 2 удаа оргилд нь гарчээ.

 

Баримт 8. Дэлхийн мисс тэмцээний оролцогч Ц.Энхжин нь “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” шалгуурын хүрээнд хөрсний бохирдол, тэр дундаа төвийн шугамд холбогдоогүй гэр хороолол, сумдын цэцэрлэг сургуулийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих сэдвийг хөндөж буйгаараа онцлог юм.

 

Баримт 9. Тэрбээр уг төслийнхөө хүрээнд Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийн ариун цэврийн өрөөг шинэчлэх төсөлд хамтран ажиллажээ.

 

Баримт 10. Ц.Энхжин аман хуур, морин хуур зэрэг монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг сонирхогчийн хэмжээнд эзэмшсэн байна.

 

Баримт 11. Баллет иогоор хичээллэж, бясалгал хийдэг.

 

Баримт 12. Чөлөөт цагаараа зураг зурах дуртай.

 

Баримт 13. Сагсан бөмбөг, теннис, гүйлтээр хичээллэдэг. Чөлөөт цагаа жимд өнгөрүүлэх дуртай.

 

Баримт 14. Ц.Энхжин “Мисс спорт” шалгаруултад шилдэг найман оролцогчийн нэг, "Зорилго бүхий гоо сайхан" шалгаруулалтанд шилдэг 20-д шалгараад байгаа юм.

 

Баримт 15. Ц.Энхжинг найзууд нь "эртэч шувуухай" гэж хочилдог. Тэрбээр өглөө 5-6 цагт босдог эртэч нэгэн аж. 

 

Баримт 16. Ц.Энхжинг цагаан махан хоолтон (vegeterian) гэдгийг олон нийт төдийлөн сайн мэддэггүй.

 

Баримт 17. Тэрбээр өнгөрсөн 9-р сарын 16-нд Дэлхийн өнцөг булан бүрт зохиогддог, урам зориг, шинэ санаа өгдөг TEDx Youth арга хэмжээнд илтгэгчээр оролцсон юм.

 

Баримт 18. Дунд сургуулиа Монголын хүүхдийн ордны “Эрдэм алтан медал”-тай төгсч байжээ.

 

Баримт 19. Кэмбриджийн Урлагийн Их сургуульд байхдаа оюутны төлөөлөгч хийдэг байсан.

 

Баримт 20. Сошиал нэтворк-д тийм ч идэвхитэй биш бөгөөд Дэлхийн мисс-ийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөх болсноор идэвхитэй хэрэглэгч болсон байна.

 

Баримт 21. Дэлхийн 11 орноор аялж, сурч, амьдарч байсан.

 

Баримт 22. Тэрбээр номонд дурлагч нэгэн бөгөөд чөлөөт цагаа ихэнхдээ ном уншиж өнгөрүүлдэг. Ширээний ном нь “Гэгээрлийн зам”, “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номууд аж.

 

Баримт 23. Гавъяатын охин Ц.Энхжин усанд маш сайн сэлдэг.

 

Баримт 24. Тэрбээр Miss World тэмцээнд энэ жил Multimedia төрөлд тэргүүлэх өндөр магадлалтай байна. Энэ төрөл нь олон нийтийн санал асуулгаар дүгнэгддэг юм.

 

24tsag.mn 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 7
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...