Ардчилсан залуучуудын холбооны /АЗХ/ ерөнхийлөгчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа бол нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Ж. Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөж байна. АЗХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн ажиллагаа Зүүн бүсийн аймгуудаар явж дуусаад, Говийн бүс рүүгээ ороод байгаа билээ. Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргээр явж, залуучуудынхаа дуу хоолойг сонсож, нэр дэвшигчид маань үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа аж.
Дээрх сонгуультай холбоотойгоор сонгуулийн комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Улс төрийн намын шинэ соёл түгээх зорилгоор сонгуулийн хугацаанд бодлогын мэтгэлцээнийг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр дахь мэтгэлцээнийг энэ сарын 16-ны өдөр 20:45 цагт зохион байгуулахаар болжээ.
Одоогоор АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн сунгаанд оролцогчдод өгсөн саналын хуудсыг битүүмжлэн нийслэлд сонгуулийн комиссын журмын дагуу хамгаалалттай өрөөнд хадгалж байгаа гэв.
Сэтгэгдэл (3)