Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн нэгэн баарны гадна хэсэг бүлэг залуус танхайрч, бусдын бие махбодид халдахыг завдсан хэрэг гарчээ. Эдгээр залуучуудын дунд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү байсан талаар мэдээллийн сайтууд мэдээлж байна. Уг үйл явдал Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” хуучнаар “Масс” диско баарны үүдэнд болжээ. Тэр даруй тус баарны хамгаалагчид цагдаад дуудлага өгсөн ч танхайрсан залуус цагдаа нарыг ирэхээс өмнө зугтсан байна. Улмаар өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд тэд дахин зодолдож, хоёр хүн гэмтжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс хамтран шалгаж байгаа аж. Тэд мөрийтэй тоглоомоос үүдэлтэйгээр ийн маргалдсан бөгөөд уг этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.
Сэтгэгдэл (13)