2017 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16--нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
16,17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.