Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Үндсэн хуулийн тулгамдсан асуудлаарх ном хэвлэгдэн гарлаа

2017 оны 11 сарын 14

Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал /онол ,арга зүй, хэрэгжилт/ хэмээх бүтээл хэвлэгдэн гарлаа.

 

Энэ бүтээлд Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг  сэдвийг чухалчилсан байна.

 

Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжил, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хязгаар, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурлын хоорондын харилцаа, тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа гэсэн тулгамдсан асуудлууд энэ бүтээлд дэлгэрэнгүй тусгагджээ.

 

Энэхүү номын зохиогчдын олонх нь ажил үүргийн хувьд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа төдийгүй тэдний эрдэм судлал, судалгаа шинжилгээний ажлын хүрээ нь мөн Үндсэн хуультай холбоотой ажээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...