Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөхөө зоджээ

2017 оны 11 сарын 14

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан тухай  Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ. Энэ хэргийг сайтар шалгах болно гэдгээ өнөө өглөө Японы Сүмогийн холбоо мэдэгдсэн байна.



Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсны улмаас хоёр долоо хоног эмчилгээ хийх шаардлагатай болсон учир Японы баруун нутгийн Фүкүока хотод болж буй Кюүшү башёг өнжихөөр болсноо Таканойва А.Баасандорж Сүмогийн холбоонд бичгээр мэдэгдсэн аж. Кюүшү башё өнгөрсөн долоо хоногийн ням гарагт эхэлсэн билээ.



Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, өнгөрсөн сард Тоттори мужид тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт шар айрагны шилээр цохижээ. Үүний улмаас Таканойва А.Баасандоржийн гавлын яс нь цуурч, тархи нь хөдөлжээ.


 
Чухам юу болсныг олж тодруулахын тулд дэвжээний багш нар болон бөхчүүдээс мэдүүлэг авахаар Японы Сүмогийн холбоо төлөвлөж байгаа аж.



Хүндрэл учруулсандаа харамсаж буйгаа Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнөө өглөө сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ илэрхийлээд, Таканойва А.Баасандоржийн дэвжээний багш, дэвжээнийхэн болон Сүмогийн холбооноос уучлалт гуйсан байна.



Таканойва А.Баасандоржийн биед халдсан хэргийн тухайд дэвжээнийхээ багштай зөвлөлдсөнийхөө дараа мэдэгдэл хийнэ гэж Харүмафүжи Д.Бямбадорж хэлжээ.
Г.Доржханд
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...