Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Г.Баасан АТГ-т цаг гаруй тайлбар өгчээ

2017 оны 11 сарын 14

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар А.Цэдэн-Иш “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг гэрчийн мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас илгээсэн талаар бид мэдээлсэн. 

 

Тус холбооны санхүүжилт болоод зарцуулалттай холбоотой иргэн А.Отгонбаяраас ирсэн гомдол, мэдээлэлд гэрчийн мэдүүлэг авах үүднээс ийнхүү дуудахдаа  “2012-2016 оны хооронд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, гэрээний санхүүжилттэй холбоотой ямар арга хэмжээ зохион байгуулсан талаар холбогдох баримтын баталгаат хуулбарын хамт ирүүлнэ үү” хэмээсэн байсан.

 

Тэгвэл Г.Баасан энэ асуудлаараа АТГ-т цаг гаруй тайлбар өгчээ. Энэ талаараа тэрбээр "Би байцаагч дээр дуудсан цагт нь очиж, гэрчийн хувиар мэдүүлэг өгсөн. Хийсэн ажлаа тайлагна" гэсэн байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...