2017.11.20, Даваа гараг / Билгийн тооллын: 2
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
Хоёр хар мэнгэтэй Цагаагчин гахай өдөр
Аргын тооллын: 2017.11.20, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.05-17.10
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.