10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
10.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн V тайланг олон нийтэд танилцуулах уулзалт болно.
11.00 цагт Хангарди ордны Ёслол хүндэтгэлийн танхимд “Нийслэлийн хүүхдийн элч”-ийн андгай өргөх ёслол болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ХӨСҮТ-өөс Монгол улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх уулзалт, ярилцлага зохион байгуулна.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт МАХН-ны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.20 цагт Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 77 жилийн ойд зориулсан баярын хурал Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.