Дэлхийн улс орнууд жил бүр “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг өөр өөр тэмдэглэдэг билээ. Тэгвэл арваннэгдүгээр сарын 20-ны энэ өдөр бол НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал (1950 он) болон Хүүхдийн эрхийн конвенцийг (1989 он) баталсан өдөр юм байна. Тиймээс НҮБ-ээс “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг албан ёсоор энэ өдөр тэмдэглэдэг ажээ.
Манай улсын хувьд Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн өдөр хэмээн 28 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Улс хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн эхний арван орны тоонд багтдаг бөгөөд тэр ч утгаараа энэ өдрийг онцгойлон авч үздэг аж.