Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, аравдугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14 сая 15 480 баримт хамрагдсан байна.
Үүнээс 29 дахь тохирлоор 20 сая төгрөгийг нэг, дөрвөн сая төгрөгийг 15 хүн хожиж азтан болжээ. Өчигдрийн сугалааны тохирлоор 500 мянган төгрөгийг 132 иргэн, 100 мянган төгрөгийг 1284 хүн, 20 мянган төгрөгийн тохиролд 12 496 хэрэглэгчийн баримт таарснаар нийт 13 930 иргэн азтан болжээ.
Сэтгэгдэл (1)