МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, МАХН-ын хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын нэрийн өмнөөс ямар нэг үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж мэдэгдлээ.
Учир нь түүнийг намын нэр хүнд унагаж, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн үйлдэл гаргаж байгаа нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл болж байгаа аж. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдог зэрэг үндэслэлүүд нь намын гишүүн байх ёс зүйг зөрчиж байгаа гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Бага чуулган, намын их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, хуурамч, намын бус гишүүдийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгаа" хэмээн тодотгов.
Сэтгэгдэл (2)