Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нарт иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандив, сонгуулийн зардлын дүнг Үндэсний Аудитын Газраас олон нийтэд ил болголоо.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, оролцсон МАН-ын нэр дэвшигч М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарт сонгуулийн хугацаанд нийт 5,555 иргэнээс 8,691.9 төгрөгийн хандив, 36 хуулийн этгээдээс 496 сая төгрөгийн хандив өгсөн байна. Тодруулбал ,
- МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 1,436 иргэнээс 2,589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг нийт 2,807.2 сая төгрөг,
- АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1,643 иргэнээс 3,275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая төгрөг нийт 3,525.5 сая төгрөг,
- МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2,476 иргэнээс 2,827.2 сая төгрөг хоёр хуулийн этгээдээс 30 сая төгрөг нийт 2,857.2 сая төгрөгийн хандив тус тус өгчээ.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (8)