Хоёрдахь өдрөө үргэлжилж буй МАН-ын Их хурал түр завсарлаад байна. Үдээс хойших хуралдаанаар шинэ даргаа сонгох санал хураалт явагдах юм.
Тэгвэл намын дарга хэн байх талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Намын даргад хэд хэдэн хүн нэр дэвших байх. Үүнээс засгийн эрх мэдлийг удирдаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний багт улс төрийн эрх мэдлийг нь өгч байж хариуцлагыг бүрэн шаардах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ерөнхий сайд намын дарга хоёр нэг хүн байхгүй бол дахиад Засгийн газрын тогтворгүй байдал үүсэх аюултай.
Монгол Улсад шударга ёс тогтоох, Оюутолгой, Тавантолгойн асуудал, уул уурхайг тойрсон маргаан, концесс, тендерийн асуудал, Хөгжлийн банк тойрсон асуудлыг шийдвэрлэх хүлээлт байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр хийлгэх нь нийгмийн захиалга” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Сэтгэгдэл (2)