“Мастер групп” ХХК-ийн зүгээс 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг үлгэр жишээ сайн бизнесийн байгууллагуудыг тодруулж, тэдний үүрэг оролцоог олон нийтэд таниулан сурталчилж, урамшуулах, улмаар бусад бизнес эрхлэгчдэд сайн бизнес эрхлэхийг уриалах зорилготой “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг санаачлан зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар Мастер группын маркетингийн албаны захирал Г.Лхамрагчаа "Мастер Групп ХХК нь үл хөдлөхийн салбарт 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Манай компани нь хөрөнгийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, худалдаа, түрээс, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 10 жилийнхээ ойн хүрээнд шат дараатай 4 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ нь “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аян юм. Энэхүү аяны хүрээнд “Амжилтын түүх” сэдэвт форум, Сайн бизнесийн шалгуур хангах 10 бизнест 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдаж авах боломж, “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдаан, Гоё Гудамж төсөл зэргийг зохион байгуулна.
Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Гоё гудамж” нэртэй төслийг хотынхоо хоймрын 5,700 мкв талбайд хэрэгжүүлэхээр зөвшөөрөл авч, ирэх хавраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэхүү төсөлд бид 500 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Бизнесийн байгууллага ийм хэмжээний мөнгийг хот тохижилтод дангаараа зарцуулж байсан түүх байхгүй юм билээ. Төслийн хүрээнд хийгдэх ажлууд ирэх хавраас эхэлнэ. Энэ бол бидний Улаанбаатар хотдоо оруулж буй томоохон хөрөнгө оруулалт байх болно. “Гоё гудамж” төсөл нь ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, автобусны шинэ буудал, нийтийн эзэмшлийн 100 авто зогсоолыг өөртөө агуулах юм" гэлээ.
-
“Амжилтын түүх” сэдэвт форум
2017 оны арваннэгдүгээр сарын 29-нд ProONE оффис дээр Монголын шилдэг 5 байгууллагын захирлуудыг урьж авчран, тэдний бизнесийн амжилтын түүхээс хуваалцана. Энэхүү форумд 100 баялаг бүтээгчдийг оролцуулах юм байна.
2. Сайн бизнесийн шалгуур хангах 10 бизнест 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдаж авах боломж олгоно.
"Мастер Групп" ХХК-ийн зүгээс нийгэм болон байгальд ээлтэй эко, эрүүл амьдралыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг, шинэ санал санаачилга хэрэгжүүлдэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, боловсролыг дэмжигч гэх мэт сайн бизнес эрхлэгчдэд оффис худалдаж авахад нь 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.
3. “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдаан зарлана.
Сайн бизнес шалгаруулах уралдааныг 2 үе шаттайгаар явуулах бөгөөд эхний шатанд мэдээллээ ирүүлсэн газруудаас олон нийт болон уралдааныг дүгнэх ажлын хэсгээс шилдэг 10 компанийг шалгаруулна. 2-р шатанд шалгарсан 10 байгууллагууд өөрсдийн илтгэлээр өрсөлдөж шагналт 3 байрыг шалгаруулна. Шагналын хувьд “Мастер групп”-ын шинэхэн ашиглалтад орсон Хотын төвөөс ГАНЦХАН км зайд байршилтай Хоймор оффист дараах байдлаар үнэгүй үйл ажиллагаа явуулах эрх олгох юм байна.
Үргэлжлэх хугацаа: 2017.11.21 - 2018.01.22
Хамрах хүрээ: Олон нийт болон байгальд ээлтэй эко, эрүүл амьдралыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг, шинэ санал санаачилгыг хэрэгжүүлдэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, боловсролыг дэмжин ажилладаг компаниудын дунд зохион явуулж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэн мэдээллээ илгээж оролцох боломжтой гэнэ.
Мөн цаашид “Мастер групп” ХХК нь нийгмийн хариуцлагаа өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг Барилга бүтээн байгуулалт, Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, Хөрөнгийн менежментийн үйлчилгээ, Санхүүгийн чиглэл бүрд хэрэгжүүлэх болно гэдгээ энэ үеэр онцоллоо.