МАН-ын XXVIII их хурлаар яг одоо МАН-ын даргад өрсөлдөх хүмүүсийг нэр дэвшүүлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг МАН-ын даргад нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүллээ.
Харин бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нэрээ татав. Ингэснээр МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар өрсөлдөхөөр боллоо.
Дашрамд өгүүлэхэд МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байсан 'Exclusive' компанийн захирал Г.Майцэцэгийг нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээр үүрт огт харьяалагддаггүй учир түүнийг их хуралд оролцуулах, даргад нэр дэвших боломжгүй гэсэн хариу өгсөн юм.
Сэтгэгдэл (1)