БНСУ-ын Мокпо хотод го-гийн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээнд Б.Цэрэндэмбэрэлийн удирдлага дор ганцаарчилсан төрөлд Р.Тунгалаг, багийн төрөлд Ш.Халиун, О.Хулан, Б.Этүгэн нар оролцсоноос Р.Тунгалаг хүрэл медаль хүртлээ.
Түүний оролцсон төрөлд БНХАУ-ын тамирчин түрүүлсэн бол дэд байрт зохион байгуулагч орны тамирчин орсон байна. Энэ амжилт нь Монголын го-гийн спортын түүхэн дэх анхны тивийн аварга шалгаруулах тэмцээний медаль болов. Энэ тэмцээнд шар тивийн 10 орон оролцжээ.