МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өмнөх хоёр өдрийн хуралдаанаараа намынхаа мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргаа шинээр сонгосон билээ.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ тодруулах юм байна. Түүнчлэн Их хурлаа хаасны дараа үдээс хойш намынхаа байранд Бага хурлынхаа анхдугаар хуралдааныг хийхээр төлөвлөөд байгаа аж.