АТГ-аас өнөөдөр 11 дүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Сэтгүүлчид хэвлэлийн бага хурлын үеэр цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл авчээ. Тодруулбал Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн, ирээгүй хэмээн яриад буй.
Мөн IV цахилгаан станцын дарга Анхбаяр гэдэг хүн 42 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн Эрдэнэт үйлдвэр рүү шахсан. Үүнд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нөлөөлсөн гэдэг мэдээлэл явж байгаа зэрэг талаар тодруулахад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "300 мянган ам.долларын нэхэмжлэл ирсэн эсэхтэй холбоотой гомдол АТГ-т ирсэн. Нягтлах, нарийвчлан шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна.
Ц.Нямдорж сайдын хүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-т бараа бүтээгдэхүүн шахсан гэх хэрэг шалгагдаагүй. ТЭЦ 4-ийн захирлаар ажиллаж буй Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. "Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй. Энэ асуудлыг шалгаад бид хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн" хэмээв.
Сэтгэгдэл (1)