Японы сүмо бөхийн ёкозүна Харүмафүжи өнгөрсөн сард нутаг нэгт залуу бөхөө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цохиж, зодсон хэрэг мандаж, улмаар Харүмафүжи Д.Бямбадорж өнөөдөр зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл Таканоива А.Баасандорж толгойдоо авсан гэмтлийн зурагаа дэлгэжээ. Түүний зургийг А.Баасандоржийн төрсөн ах дэлгэсэн бөгөөд “Миний ганц өнчин дүүг өмөөрч дуугарсан Монголын сумо бөхийн холбоонд баярлалаа” хэмээн тус зургийг Монголын сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр луу явуулсан байна.
Д.Батбаяр энэ долоо хоногийн даваа гарагт Японоос эх орондоо ирээд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Башё дуусаад Таканоива над руу гэмтлийн зургаа явуулна гэж амласан. Гэхдээ одоогоор ирүүлээгүй байна” хэмээн ярьж байсан билээ.
Сэтгэгдэл (33)