Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Саудын арабын хунтайж 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөө хураалгаад суллагджээ

2017 оны 11 сарын 30


Авлигын хэрэгт холбогдон баривчлагдаад байсан Саудын Аравийн хунтайж нарын нэг болох Митеб бин Абдулла 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөө хураалгаад суллагдсан гэсэн мэдээлэл байна.



“Киодо” агентлагийн мэдээлснээр, хунтайж Митеб нь хууль бус замаар олж авсан хөрөнгө мөнгөө хураалгасан аж. Саудын Аравийн Үндэсний гвардыг тэргүүлж байсан Митеб нь таалал төгссөн хаан Абдуллагийн хүү бөгөөд цагтаа “угсаа залгамжлах хунтайж” гэгддэг байв.



Тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман “авлигатай тэмцэх кампанит ажил” нэрийн дор өрсөлдөгчдөө зайлуулж байна гэж ажиглагчдын зарим нь үзэж байна.



Мохаммед бин Салман нь энэ сарын эхээр авлигатай тэмцэх кампанит ажлыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс төр, бизнесийн нөлөө бүхий 200 орчим хүн, тэдний дотор 11 хунтайжийг баривчлан саатуулаад байгаа юм.



Баривчлагдсан хүмүүст ямар шийтгэл ногдуулах нь тодорхойгүй байна. Энэ баривчилгааны улмаас гадаадын хөрөнгө оруулагчид тус улсаас нүүрээ буруулж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан