Зарлагдсан ханш USD 1963.03
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.04.29
12
Өдөртөө
5
Шөнөдөө

“Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” ном гаргана

2012 оны 8 сарын 2
7aa44db6254d9a46big    БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвийнхөн Төв аймгийн музейтэй хамтран тус аймгийн нутаг дэвсгэр дахь түүх, соёлын дурсгалт зүйл болох булш, хиргисүүр, хадны зураг, бичээс, хүн чулуу, сүм хийд, эртний хотын  туурь зэргийг бүртгэж мэдээллийн санд оруулжээ. Төв аймгийн Цээл, Жаргалант, Сүмбэр, Баянчандмань, Угтаал, Цайдам, Заамар, Борнуур зэрэг суманд ажиллаж тухайн сумын нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын байршлыг тогтоон, тэдгээр нь хэдий үед холбогдож байгааг нь тогтоосон аж.  Мөн шинээр 33 дурсгалыг илрүүлж, улсын бүртгэл мэдээллийн санд оруулсан байна. Цаашид эдгээрийг бүртгэн баримтжуулж, каталог гаргах юм байна. Соёлын өвийн төвөөс манай оронд буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах, тоолох, хадгалалт хамгаалалтын байдалд судалгаа хийх, олон нийтэд суртачлах зорилгоор “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” цуврал ном гаргаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан