Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

24 баримт: “АСЕМ”-аас аудитаар илэрсэн тэрбум, тэрбумын зөрчлүүдтэй танилц

2017 оны 12 сарын 4

Цагаан захтнуудыг төрөөс төрсөн тэрбумтнууд хэмээн нэрлэдэг байсан бол тун удахгүй “АСЕМ”-аас төрсөн авлигачид гэж нэрлэгдэх хэргүүд ар арааса хөваөрч магадгүй байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Үндэсний аудитын газраас “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудитын шалгалт хийсэнээ танилцуулсан. Уг шалгалтаар нэлээд ноцтой зөрчлүүд илэрсэн төдийгүй энэ нь зөвхөн баримтаар илэрсэн зөрчил гэдгийг тэд онцолсон. Ингээд “АСЕМ”-аас аудитаар илэрсэн тэрбум, тэрбумын зөрчилүүдийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Баримт 1. Улсын төсвөөс АСЕМ-д зориулж, Гадаад харилцааны багцад 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум нийтдээ 23.6 тэрбум төгрөг баталжээ.

 

Баримт 2. Үндэсний аудитын газраас “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудитын шалгалт хийсэн байна. Шалтгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

 

Баримт 3. Энэ нь зөвхөн цаасан дээрх тайлан тооцоог шалгаж үзэхэд илэрсэн зөрчил аж.

 

Баримт 4. Ч.Сайханбилэгийн Засгийн газах АСЕМ-д зориулж зөвхөн зочид хүлээн авах буудлуудад 150 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргажээ.

 

Баримт 5. Түүнчлэн АСЕМ вилла хотхонд байгуулсан 52  ширхэг байшинг таван угаалгын өрөө, хажуудаа гольфийн талбай, цанын баазтайгаар тус бүр 360, 500 ам. метр талбайтайгаар барьсан ч одоо дээрх байшингуудад нэг ч хүн амьдардаггүй “сүнстэй байшин” болжээ.

 

Баримт 6.  Учир нь АСЕМ вилла хотхоныг барьсан компани ус дулааны шугамыг нь хүртэл Монголд байхгүй өндөр үнээр тавьсан байна.

 

Баримт 7. Тооцооллоор нь АСЕМ вилла хотхоны нэг орон сууц 4-6 тэрбум төгрөгөөр “босчээ”.

 

Баримт 8. АСЕМ-л зориулж 52 ширхэг приус-30 авчээ. Тус бүрийг нь 32 мянган ам доллараар худалдан авсан байна. Өнөөгийн ханшаар 70 орчим сая төгрөг аж. Нийт 3.678.188.800 төгрөг зарцуулжээ.

 

Баримт 9. Мөн АСЕМ-д зориулж бага оврын Бенз авто машин хоёрыг тус бүрийг 290 мянган ам доллараар худалдаж авчээ. Үүнд 581.400.000.00 төгрөг зарцуулжээ.

 

Баримт 10. АСЕМ-ийн лого бүхий бал, үзэг 15 сая, тэмдэг, алчуур 30 сая төгрөгөөр хийгджээ.

 

Баримт 11. АСЕМ-д  үйлчлэх машин, шатахуун болон нэг удаагийн хэрэглэл, хоол хүнс гэх мэтээр 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.

 

Баримт 12. АСЕМ-д  зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авчээ. 13.7 тэрбум төгрөгийн эдгээр автобуснуудыг “Хьюндайн” компаниас тусгай захиалга өгч худалдан авсан ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын авто баазын хашаанд тоосондоо дарагдан “хэвтэж” байна.

 

Баримт 13. Эдгээр автобуснуудыг Солонгосын “Экзим” банкнаас хөнгөлөлттэй зээлээр худалдаж авахаар гэрээлсэн бөгөөд баримтаар бол 9 тэрбум төгрөгийн хувьдаа завшсан байж болзошгүй байгаа аж.

 

Баримт 14. Учир нь 65 сая төгрөгөөр худалдаж авах боломж автобусыг хэн ч 300 гаруй сая төгрөгөөр авахыг хүсэхгүй байгаа гэнэ.

 

Баримт 15. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгслийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалджээ.

 

Баримт 16. Түүнчлэн 4,787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

Баримт 17. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр "НЬЮ ТЕРРАВОКС" ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6,955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр 3 жилийн хугацаатай "Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ" -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.

 

Баримт 18. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5,572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4,787 ширхгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ш тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.

 

Баримт 19. Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ш тавилгыг худалдан борлуулсанаас  эргэн төлөлт ггэж зөвхөн 6-хан сая төгрөг авчээ.

 

Баримт 20. "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг ГХЯ-ны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг ГХЯ-ны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.

 

Баримт 21. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12,429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.

 

Баримт 22. АСЕМ-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн хөрөнгөөс Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар шийдвэргүй хувь хүн, аж ахуйн байгууллагуудад 1.2 тэрбум төгрөгөөр худалджээ.

 

Баримт 23. Мөн 1.9 тэрбум төгрөгийн \гаалийн үнэлгээгээр\ орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн, 12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтыг журмыг зөрчиж, шууд худалдан авалт хийсэн нь хамгийн ноцтой зөрчил гэдгийг Аудитын газраас онцлов.

 

Баримт 24. Санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудитаар АСЕМ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулсантай холбоотой томоохон зөрчлүүд илэрсэн тул Эрсдэлийн аудитын шалгалтаар дээрх зөрчлүүд дахин батлагдвал хууль хяналтын байгууллагууд холбогдох хүмүүст хэрэг үүсгэх аж. Өөрөөр хэлбэл Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах албаныхан АСЕМ-ийг зохион байгуулсан тухай үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын томоохон албан тушаалтнууд болон Гадаад харилцааны сайд холбогдох албан тушаалтнуудыг шалгах гэнэ.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 4
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан