Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

С.Зоригийн амийг хөнөөсөн захиалагчийг хэн нь нууж байна вэ

2017 оны 12 сарын 4

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тодорхой хэсгийг ил болгосон явдал байв. Уг хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материал байдгаас 74 хуудсыг нууцад хэвээр үлдээж, бусдыг нь ил болгосноор 19 жилийн турш монголчуудын дунд асуулт хэвээр байсан хэргийн учиг нийтэд бага багаар ил болох нь. Гэхдээ хэргийн материалыг ил болгосноор шийтгүүлсэн гурван хүний хэрэг эргэн сөхөгдөх үү гэдэг тодорхойгүй байна.

 

 

Учир нь Хууль зүйн Ц.Нямдорж энэ талаар “УДШ-ийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах боломжтой байдаг. Хоёрдугаарт,  хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна” гэх тайлбар өгөөд байгаа юм. Хэдийгээр хэргийн материалыг нууцаас гаргасан ч нэг л асуулт үлдээд буй. Хэргийн захиалагч хэн байв? гэж. Энэ асуултыг олон нийт хууль, шүүхийн байгууллагаас асууж, үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсч байгаа. Гэвч 19 жил “дарагдсан” энэ хэргийг дагасан улстөржилт улам хүчээ авсаар. Хэргийн захиалагчийг зарлахгүй байх шалтгаан хэнд байна вэ.

 

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван хүн яллахдаа “захиалгаар хүн хөнөөсөн” хэмээн шийтгэсэн. Тиймээс Хууль зүйн сайд Ц.Нямдорж захиалагчийг нь зарла хэмээн хэдэн сарын нүүрийг үзэж буй. Гэвч өнөөг хүртэл энэ хэргийн захиалагчийн талаар ямар нэгэн мэдээлэл гарахгүй байгаа нь цаанаа томхон учир нуугдаж байгаа нь тодорхой болсоор. Хуулийнхны шугамаар бол хэргийн гол захиалагч аль хэдийнэ тодорхой болсон байх учиртай. Хэргийн эздийг барьсан, хэргийн газрын үзлэгтэй таарсан, баримтууд нь тодорхой болсон, гурван шатны шүүх хүртэл эдгээр иргэдийг С.Зоригийн амийг захиалгаар санаатайгаар хөнөөсөн гэдгийг нь тогтоож, ял оноочихсон. Энэ хугацаанд хэрэгтнүүд захиалагчийн талаар нэг ч үг цухуйлгаагүй байна гэвэл том эндүүрэл.

 

Тэгвэл хэний эрх ашиг хөндөгдөхөөс сэргийлж Тагнуулын Ерөнхий газар захиалагчийг нь нууцлаж байна вэ. Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Захиалагчийг таг­нуу­лынхан юм уу шийт­гүүл­сэн гурван хүний аль нэг нь нуусан байж таар­на. Энэ талаар хуулийн­хантай ил далд удаан ярьж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр захиа­лаг­чийн талаар ярихад сон­гуульд нөлөөлнө гэсэн. Түүний дараа ярих гэтэл Ерөнхийлөгчийн сон­гуулийн дараа бол гэсэн. Гэтэл одоо захиалаг­чийг зарлавал хүмүүс хэлмэг­дэнэ гэх юм. Энэ юу болоод байна вэ. Ямар ч байсан шийтгүүлсэн хүмүүсийн тухайд асуудлыг ил болгох ёстой” хэмээн мэдэгдээд авсан. Хууль зүйн сайдаас давсан эрх чухам хэнд байна вэ.     

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 1
  • 1
  • 4
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан