НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг хориг тавиад байгаа билээ. Тэгвэл тус хоригийн хүрээнд БНАСАУ-аас манай улсад гэрээгээр ажиллаж байгаа 1,200 орчим ажилчин энэ онд багтан нутаг буцахаар болжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн олон улс оронд 100,000 орчим Хойд Солонгосчууд ажиллаж, жилд $500 сая орчмын орлогыг засгийн газартаа оруулж байна гэсэн тоог НҮБ гаргасан байдаг. Гэвч энэ мөнгийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байгаа гэж үзсэн НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл гишүүн улс орнууддаа Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг тушаасан юм.
Тиймээс Монгол улсад ажиллаж байгаа тус улсын иргэдийн гэрээг сунгалгүйгээр энэ онд багтаан буцаах болсон талаар албаны хүн мэдэгджээ.
Сэтгэгдэл (11)