Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн анхны Дэлхийн медальтан боллоо

2017 оны 12 сарын 4

АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаагаас М.Анхцэцэг жингийнхээ “А” хэсэгт өрсөлдөж, огцом өргөлтөөр 101 кг-ыг захиалаад 107 кг-ыг өргөж, медалийн болзол хангасан байна.

 

 

Тэрбээр эхний оролдлогоор 101 кг-ыг өргөж, удаах 106 кг-ыг алдаатай өргөсөн ч сүүлийн гурав дахь оролдлого 107 кг-ыг амжилттай өргөжээ. ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан болсон тамирчин боллоо.

 

 

Манай баг тамирчдын салхийг 63 кг-д Г.Ануужин хагалсан бөгөөд тэрбээр жиндээ X байр эзэлжээ. Харин хүнд жингийн цөөн тамирчдын нэг Э.Билэгсайхан өнөөдөр 90 кг-д өрсөлдөнө. 2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан