Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Салаавч Ц.Баярцогтыг 150 сая төгрөгөөр торгохоор болжээ

2017 оны 12 сарын 4

Замын цагдаад "салаавч" гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг 150 сая төгрөгөөр торгохоор болжээ. Түүнийг ийн зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө шүүх 15 хоног хоригдож, 20 цагийн албадан хөдөлмөр хийх ялаар шийтгэж байсан бол энэ удаа хууль бусаар алт олборлосон хэргээр торгохоор болжээ. 

 

Тодруулбал өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд Ц.Баярцогт, Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар нар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэргээр шүүгджээ.

 

Улмаар прокуророос шүүгдэгчдэд нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, ял оноогоогүй байна. Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Бусад холбогдогчдыг нь ч ялгаагүй торгох ялаар шийтгэлээ гэж ШЕЗ-ийн ХОНХХ-ээс мэдээллээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан