Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр хоёр монгол иргэнийг Японд саатуулжээ

2017 оны 12 сарын 5

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Япон улсад монгол иргэд хоорондоо зодолдсон гэх мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан албан ёсоор тодрууллаа.

 

Токио хотын Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газрын мэдэгдсэнээр өнгөрөгч бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 19.20 цагийн үед Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч, хоорондоо зодолдсон хэрэг гарсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулаад байгааг мэдэгдэв.

 

Хувь хүний нууцыг хадгалах үүднээс саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 3
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан