Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Б.Хурцыг талаар нээлттэй сонсгол явуулах эсэхийг шийдэх гэж байна

2017 оны 12 сарын 5

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 20 гаруй гишүүн  ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй сонсгол явуулах санал гаргасан билээ.

 

 

Уг саналын дагуу ажлын хэсэг байгуулагдаж нээлттэй сонсгол явуулах эсэхийг хэлэлцэхээр болсон. О.Содбилэг гишүүний ахалж буй энэхүү ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдахаар төлөвлөсөн боловч ирц нь бүрдээгүй. Харин өнөөдөр ирц нь бүрэлдэж хуралдах бололтой.

 

Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хурал тарсны дараа дээрх ажлын хэсэг хуралдахаар төлөвлөжээ. Нээлттэй сонсгол явуулахаар болсон тохиолдолд тус ажлыг хэсэг хугацааг нь товлох юм. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан