НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д 2017 оны 12 сарын 07-ны өдөр Сангийн Яам нэгдэн, аян өрнүүллээ.
Уг аяны хүрээнд иргэд олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилах, хуулиар хүлээсэн үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг Сангийн Яамны Жендерийн орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгууллаа.
2017-12-07-ны өдрийн 08.30-10.00 цагт төрийн албан хаагчид "цагаан тууз" зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байж, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхийг уриалан оролцлоо.
Цагаан туузтаны хөдөлгөөнд нэгдэж байгаа байгууллага болон ажилтанууд өөрсдийн хэвлэл мэдээллийн албаар болон өөрсдийн албан бус цахим хуудсаар тус аянд нэгдэж байгаагаа илэрхийлж, түгээн дэлгэрүүлэх юм.
Тус аяныг дэлхийн 180 гаруй орон, 6000 гаруй байгууллага жил бүр зохион байгуулдаг.
Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ жил бүр хариуцан зохион байгуулж, аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн.
Монгол Улсын 2018-2019 оны улсын төсөвт хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, гэрч хохирогчийг түр хамгаалах байр болон хүүхэд хамгаалалын үйлчилгээний төвд нийт 850.0 сая төгрөгийн хөрөнгийг тусгаад байна.
Сэтгэгдэл (1)