Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”

2017 оны 12 сарын 7

Хэдэн жилийн өмнө 70 сая жилийн настай, эх орноосоо хулгайлагдсан Тарбозавр Батаарыг Монгол Улсын төр чамгүй хөөцөлдсөний эцэст нутагтаа авчирч чадсан билээ.  Өмнөговийн Нэмэгтийн хөндийн “уугуул” гэдэг нь эрдэмтэн судлаачдын шинжилгээгээр тогтоогдсон Тираннозавр Батаар буюу жинхэнэ монгол үлэг гүрвэл өдгөө гадаад дотоодыг олон жуулчдын нүдийг хужирлаж буй. Тэгвэл өчигдрөөс эхлэн дэлхий нийтэд нэгэн сонин содон үлэг гүрвэл шуугиан тарьж эхэллээ.

 

 

Европын палентлогич Винсент Фернандез уг үлэг гүрвэлийг “Энэ бол маш онцгой, хачирхалтай үлэг гүрвэл. Учир нь бидний мэдэх бусад үлэг гүрвэл шиг харагдахгүй” хэмээн тодорхойлсон бол Чехийн Палаки их сургуулийн палеонтология судлаач Деннис Воетен “Энэ үлэг гүрвэл бол бидний мэддэг амьтдын жижиг хэсгүүдийг өөртөө шингээж нэгтгэсэн өвөрмөц амьтан байжээ” гэсэн байна.

 

Мөн үлэг гүрвэлийн судалгааны ажилд оролцсон АНУ-ын палеонтологич Кристи Карри Рожерс “Үнэхээр онцгой гэж нэрлэмээр үлэг гүрвэл юм. Хун хүзүүтэй, жижиг нүдтэй, шүдтэй, гар нь богино хэрнээ хөл нь арай урт, мөн сүүн тэжээлтэн шиг сүүлтэй. Энэ бол түүний онцгой болгож байгаа зүйлс” гэжээ.

 

Судлаачдын үзэж байгаагаар нугасан хошуут динозавр нь газраар алхаж, усанд ч сэлж чаддаг байсан аж. Мөн өндөр нь 45 орчим см байсан гэж үзэж байна. Байгалийн шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нугасан хошуут динозаврын тухай мэдээллүүд өчигдөр анх нийтлэгдсэн байна.  Тус нийтлэлд уг амьтныг Цэрдийн галвын үед буюу 71-75 сая жилийн тэртээ одоогийн Монголын нутаг дээр амьдарч байсан гэж үзэж тодорхойлжээ.

 

Хамгийн сонирхолтой нь уг үлэг гүрвэлийг монголоос хулгайлагдсан тухай дурдсан байна.  AP-ийн мэдээлэлд  “Уг үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Ухаа толгод хэмээх үлэг гүрвэлийн олдвороор баялаг нутгаас олжээ. Гэвч нууцаар хил давуулж, хувийн цуглуулагчид худалдсан” хэмээн онцолсон байна.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан