“Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн тайлан яг одоо болж байна. Тус төслийг ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Эмийн зохистой хэрэглээг сайжруулах, өвчтний эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх цаашлаад эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлж, амбулаторийн өвчтөнд үзүүлэх эм зүйн тусламжийг нэмэгдүүлэхээр зорилготой уг төслийн тайлан сэтгүүлчдийн хувьд “хаалттай” болж байна. Тус арга хэмжээг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж.